“ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ТОЛБО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын зүгээс “Явуулын үйлчилгээ”-г 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Толбо суманд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Т.Ахмеруерт, Хууль, эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Дауренгүл, Хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Бахытгүл нар удирдан явуулж байгаа бөгөөд дараах зорилгыг агуулж байна.
Үүнд:
• Эцэг эхчүүдийн гэр бүлийн үнэ цэнэ, харилцааны соёл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
• Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлагыг төлөвшүүлэх;
• Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр удирдлага, арга зүйгээр хангах;
• Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлүүдийг илрүүлж, холбогдох хамгааллын үйлчилгээнд зуучлах.
Тус арга хэмжээг Толбо сумын Засаг даргын Тамгын газар дэмжин хамтран ажиллаж байна.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025.04.22

You May Also Like