Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Д.Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Толбо суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн зүгээс сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын гүйцэтгэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, мэдээлэл өгч, зөвлөн тусалж ажиллаж байгаа юм.
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, харилцан санал солилцон, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар ярилцлаа.
Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, хүний нөөцийн хөгжилтэй холбоотой асуудлаар санал асуулга авч буй нь орон нутгийн бодлогын төлөвлөлтөд чухал нөлөө үзүүлэх юм.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025-03-24