Боловсрол:
- 1996–2004 он: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн.
- 2004–2005 он: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцсан.
- 2009 он: Цагдаагийн ахлагчийн курст хамрагдсан.
- 2022 оноос хойш: Ховд их сургуулийн Төрийн удирдлагын менежментийн чиглэлээр суралцаж байна.
Ажилласан байдал:
- 2008–2009 он: Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан.
- 2009–2013 он: Баян-Өлгий аймгийн Толбо болон Улаанхус сумын цагдаагийн албанд ажилласан.
- 2016–2021 он: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажилласан.
- 2024 оноос: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) даргаар ажиллаж байна.