admin

administrator

НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Наурызын баярыг угтан сумын Засаг даргын үүрэг, чиглэлийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид хамтран сумын төвийн гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэж, орчны тохижилтыг сайжрууллаа. Энэ хүрээнд иргэдийг баяраа цэвэр, цэгцтэй орчинд угтан авахыг уриалж, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлье. ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 2025-03-17

READ MORE

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ.

Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, хуулийн биелэлтийг сахиулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/06 тоот захирамжаар тус сумын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм. Тус зөвлөл […]

READ MORE

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМЫН ТАНИЛЦУУЛГА

1924 онд хуралдсан МАХН-ын З дугаар их хурлаас орон нутгийн Засаг захиргааны нэгжийг байгуулах шийдвэрээр 1929 онд “Ботахара”, “Шыбарайгыр” гэсэн хоёр хошуун байгуулагдсан. Тухайн үед хүмүүсийн боловсролын түвшин доогуур, хошууны удирдлага төлөвшөөгүйгээс зөвхөн 80 лан мөнгөн тамгыг Ботахара хошууны дарга Б.Ахтышхан, Шыбарайгыр хошууны дарга Үмбет нар эзэмшин захирч байсан. 1938 оны 8 дугаар сарын 28-нд […]

READ MORE

Хяналтын камер суурилуулав

Толбо сумын Засаг даргын Тамгын газрын албан конторын барилгад нийт 8 ширхэг хяналтын камер суурилууллаа. Үүнээс 4 нь барилгын гадна, 4 нь дотор байрлах бөгөөд барилгын аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй юм. Энэхүү хяналтын камерууд нь өндөр нягтралтай дүрс бичлэг хийх хүчин чадалтай тул эргэн тойрны хөдөлгөөнийг нарийвчлалтай ажиглах, шаардлагатай […]

READ MORE

Хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Толбо сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх арга замыг ойлгуулахыг зорилоо. Сургалтын үеэр […]

READ MORE

Биотехникийн арга хэмжээ авлаа

Толбо сумын Засаг даргын Тамгын газар нь агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “Мармара Интернэйшнл” ХХК-тай хамтран биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Тус ажлын хүрээнд байгаль хамгаалагч Х. Сураган, Х. Жанузах нар Толбо сумын “Борт”, “Сайр уул”, “Зурхайчийн нуруу” агнуурын бүс нутгуудад Монгол Улсын Улаан номд орсон ховор амьтад болох аргаль хонь, янгир ямаанд зориулж 60 боодол […]

READ MORE