Аймгийн хэмжээнд Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх, хээлтүүлэгч малын тандалт шинжилгээний ажил зохион байгуулагдаж эхэлж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Тандалтын төлөвлөгөө батлах тухай А/173, Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх, хээлтүүлэгчийн тандалт шинжилгээний ажлыг зохион байгуулах тухай А/233, Аймгийн мал эмнэлгийн газрын даргын А/24 дугаар тушаалын дагуу тандалт шинжилгээний дээж цуглуулах, шинжилгээ хийх ажлыг сумын түвшинд Мал эмнэлгийн тасаг, нэгжийн эмч нарт Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх, хээлтүүлэгчийн тандалт шинжилгээнд цус авах, розбенгалын шинжилгээний талаар анхан шатны сургалт хийж, онлайн хурал зохион байгууллаа.
Уг хуралд мал, амьтны эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд, лабораторийн шинжлэгч эмч нар оролцсон. Малчид иргэд та бүхэн хээлтүүлэгч малаа тандалт шинжилгээнд идэвхтэй хамруулна уу. Сумын хэмжээнд хээлтүүлэгч малаас цусны дээжийг нь авч розбенгалын шинжилгээгээр бруцеллёзын шинжилгээг хийж байна.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР