ГҮЙГЧИД ТОЛБО СУМАНД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

Эх орныхоо дөрвөн зүгт орших Соёмбот багануудыг төв цэгтэй холбох 5000 км замыг туулан гүйх эх оронч аян Алтай Таван богдоос гараагаа авч, амжилттай үргэлжилж байна.
Энэхүү түүхэн замналын тав дахь өдөр ахлах ахлагч
Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Баян-Өлгий аймгийн Толбо суманд өнөөдөр 12:00 цагт хүрэлцэн ирлээ. Тэднийг Толбо сумын Засаг дарга Б.Жанарбек, орлогч Н.Сайран, ЗДТГ-ын дарга Т.Рашат нар албан ёсоор угтан авч, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн тэсвэр хатуужлын гүйлтээр хязгаарлагдахгүй бөгөөд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийт, хүүхэд залуус, иргэдэд таниулах, цэрэг-эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны нэр хүндийг өргөх зорилготой юм.
Эх оронч сэтгэл, итгэл зоригийг илэрхийлж буй энэхүү аянд оролцож буй ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нарт зорьсон зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөе.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025-04-07

You May Also Like