ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

                  Баян-Өлгий аймгийн Толбо суманд ажиллаж буй Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Т.Дүйсенбийн нэрэмжит соёлын төвд сургалт зохион байгууллаа.Тус сургалтыг Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Д.Нармандах удирдан явуулсан бөгөөд сургалтын хүрээнд төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагаа, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, мөн хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим системийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэрэгжилтийн чиглэлээр заавар, зөвлөмж хүргэлээ.Сургалтад сумын төрийн байгууллагын 134 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд арга хэмжээний төгсгөлд оролцогчид асуулт асууж, санал бодлоо хуваалцсанаар арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-03-24

You May Also Like