ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ.

Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, хуулийн биелэлтийг сахиулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/06 тоот захирамжаар тус сумын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм.

Тус зөвлөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Шинэчлэн байгуулагдсан зөвлөлийн гишүүд төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгч ажиллав.

ТОЛБО СУМЫН ТАМГЫН ГАЗАР
2025-03-17

You May Also Like