Хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Толбо сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх арга замыг ойлгуулахыг зорилоо.
Сургалтын үеэр дараах сэдвүүдийг онцлон танилцуулав. Үүнд
✅ “Хүүхэд хамгаалал ба хүүхдийн эрх, үүрэг” – Хүүхдийн эрхийн тухай ойлголт, тэдний хууль ёсны эрхийг хэрхэн хамгаалах, үүргээ ухамсарлах талаар мэдээлэл өгсөн.
✅ “Үе тэнгийн дээрэлхэлт” – Сургууль болон орчиндоо үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, дээрэлхэлтийн сөрөг үр дагавар, үүнээс гарах арга замуудыг хэлэлцсэн.
✅ “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” – Хүүхдүүд гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болохоос сэргийлэх арга зам, анхаарах зүйлсийг ойлгуулсан.
✅ “Электрон тамхины хор уршиг” – Сүүлийн үед залуусын дунд ихээр хэрэглэгдэх болсон электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөлтэй болох, хууль эрх зүйн зохицуулалт, хариуцлагын талаар тус тус мэдээлэл өгч ажилласан юм.
Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэсэн бөгөөд гол, нуурын мөс хайлж эхэлсэн энэ үед усны гүн рүү унах, осолдох эрсдэл өндөр байдаг тул сурагчдад аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн юм.
Сурагчид энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаж, өөрсдийн санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, харилцан ярилцсанаар сургалт үр дүнтэй болж өндөрлөв.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *