Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Атрын дөрөвдүгээр аян”-ы хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй сургалт, зөвлөгөөнүүд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Төмс, хүнсний ногооны технологи, цахим системийн хэрэглээ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутгийн мэргэжилтнүүд туршлага солилцож, шинэлэг шийдэл, дэвшилтэт технологийн талаар мэдээлэл авч байна.
Уг арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Толбо сумын Засаг даргын Тамгын газраас бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Даулеткерей тус зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцлоо.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025-03-27