ЦЭРЭГ ТАТЛАГЫН 2025 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Толбо суманд 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг 2025 оны 10 дугаар сарын 4-ний өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү үзлэгийн үеэр сумын цэргийн насны залуус идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн оролцлоо.

Цэрэг татлагын ажлыг аймгийн Цэргийн штаб, сумын Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагууд, багийн Засаг дарга нар хамтран амжилттай зохион байгуулан ажиллав. Цэргийн зарлан дуудах хуудас авч, товлосон хугацаандаа ирж үүргээ нэр төртэй биелүүлсэн залуучууддаа баярлалаа!

Цэргийн үүрэг бол иргэн бүрийн хүндтэй үүрэг бөгөөд эх орныхоо өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлж буй залуусдаа амжилт хүсье.

ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like