ТОЛБО СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНД СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус тэмцээнд албан байгууллагуудын баг тамирчид идэвхтэй оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: ЗДТГ-ын баг 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр III байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлөлөө.

Энэхүү спортын арга хэмжээ нь байгууллагуудын хамт олны хоорондын эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагаа, манлайллыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Мөн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүй хойч үеийн залуусыг спортод татан оролцуулах, үлгэр дуурайл үзүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь олон нийтийн дунд өндөр үр дүнтэй болж байна. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, албан хаагчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like