“МИНИЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр дэлхий нийтээрээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнийг хүүхдүүдийн сэтгэлгээ, уран бүтээлээр дамжуулан илэрхийлэх, тэдний авьяас чадварыг дэмжих зорилгоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Эцэг эхийн зөвлөлөөс “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг тус байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд оролцогч хүүхдүүд гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг, эв найрамдал, хайр энэрлээр дүүрэн орчинг өөрийн төсөөлөл, уран сэтгэмжээр урлан дүрсэлж, авьяас чадвараа бүтээлчээр илэрхийлсэн нь олон нийтийн талархлыг хүлээлээ.
Уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан хүүхдүүдийг Өргөмжлөл болон үнэ бүхий зүйлсээр шагнан урамшуулж, тэдний хичээл зүтгэл, ур чадварыг үнэлсэн нь хүүхдүүдийн сэтгэлд урам зориг өгсөн чухал үйл явдал боллоо.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like