Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа.
Энэ өдөр тус байгууллагын албан хаагчид сумын ойжуулалтын талбайд нийт 145 ширхэг мод тарьж, байгаль дэлхийдээ буян хураасан ач холбогдол бүхий үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
“Нэг мод тарихад энэ насны буян,
Хоёр мод тарихад хойд насны буян” хэмээх ардын үг бий. Энэхүү хэлц үг шиг мод тарина гэдэг нь зөвхөн өнөөдөрт бус, ирээдүй хойч үедээ үлдээх хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт билээ.
Байгаль орчныг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон ирээдүйг цогцлоох үйлсэд гар бие оролцсон Толбо сумын ЗДТГ-ын хамт олон ийнхүү уриалга дэвшүүлэн, бусдыг байгальд ээлтэй хандлага, эх дэлхийгээ хайрлах үйлсэд уриалж байна.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР