Баруун бүсийн аймгуудын төрийн албаны төлөөллүүд оролцсон “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ нь бүсчилсэн хөгжлийг дэмжих, төрийн албан хаагчдын манлайллыг бэхжүүлэх, сайн туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Зөвлөгөөнд манай сумаас Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рашат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Хамкеш, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Н.Гүлнур нар оролцлоо. Тэд төрийн албаны хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн бодлого, эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Энэхүү зөвлөгөөн нь төрийн албаны бодлого, зохицуулалтыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх талаар цаашдын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахуйц, туршлага солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР