Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05-р сарын 18-ны өдрийн 86 тоот зарлиг гаргасан.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 1 дүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 2 дугаар зэргийн одонгоор шагнадаг. Энэ жилийн хувьд алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 912 ээж, 2 дугаар одонгоор 11,647 ээжийг шагнагдаж байна. Толбо сумаас нийт 27 ээж алдарт эхийн одон авч байгаа ба үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 9 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 18 ээж шагнуулж байна.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.👏