Шинээр бүртгүүлэх.

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  • Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх

  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш  ажлын 14 өдрийн дотор  харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харъяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10  хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ

 

Шинээр бүртгүүлэх .

1.   Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 /татаж авах холбоос/ маягтаар бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
  • Цээж зураг /3х4/ 2 хувь

2.  Татварын алба бүртгэлийн мэдээллийг үндэслэн хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ буюу “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” -г олгоно

Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.

 

 

 

 

Бүртгэлээс хасах.

Татвар төлөгчийг дараахь тохилдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл үүснэ. Үүнд:


 

  • Хуулийн этгээд татан буугдсан
  • Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 28.4 дэх заалтын дагуу бүртгэх байгуулагын саналыг үндэслэн хуулийн этгээдийн татан буулгах тухай шийдвэр гарсан
  • Татвар төлөгч иргэн нас барсан, эсхүл нас барсанд тооцсон
  • Хуульд заасан бусад үндэслэлээр

Татвар төлөгч хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ харъяалагдах татварын албанд албан бичгээр гаргана.

Татвар тайлагнах, төлөх хугацаа

Татварын төрөл 

Татвар төлөх хугацаа

Тайлагнах хугацаа

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Сарын бүрийн 25

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Хувь хүний орлогын албан татвар /Суутган/

Сар бүрийн эцэст суутган авч дараа сарын 10-ны дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Хувь хүний орлогын албан татвар /хувиараа бизнес эрхлэгч иргэд/

Дараа улирлын эхний сарын 15-ны дотор

ИОТТХ -аар дараа оны 2 сарын 15-ны дотор

Онцгой албан татвар

Сар бүрийн 25-ны дотор

Дараа сарын 5-ны дотор

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Дараа сарын 10-ны дотор

Дараа сарын 10-ны дотор

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

Хувь хүн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө

 Тайлагнахгүй

Аж ахуйн нэгж, байгууллага нь тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор

Дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Хуулийн этгээд улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр, Хувь хүн жил бүрийн 2 дугаар сарын 15–ны дотор нэг удаа

Дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Галт зэвсгийн албан  татвар

12 дугаар сарын 01-ний дотор

Тайлагнахгүй

Авто бензин, дизелийн түлшний албан татвар

Орж ирсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан

Дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор

Байгалийн нөөц ашигласны төлбөр/ургамал, ан амьтан, ой, ус рашааны нөөц/

Дараа сарын 10-ны дотор

Дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор

 

1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

2. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

3. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

АВТО МАШИНЫ ҮЗЛЭГТ ОРОХОД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

  • Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчинй гэрчилгээ
  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Албан татвар төлсөн баримт

 

 

 

 

ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТЭДГЭЭРТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО БОЛОН ШУУД БУС ОРЛОГОД НОГДУУЛАН СУУТГАСАН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ МЭДЭЭНИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР.

  •             Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид Хууль гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу суутгагч татвар төлөгч цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хавсралт мэдээний хамт хүргүүлнэ.
  •              Татвар төлөгч хувь хүн хуулийн 27.2-т заасны дагуу тайлангаа татварын албанд хүргүүлж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд тайлан боловсруулалт хийх боломжоор хангах үүднээс суутган төлөгч нь 4 дүгээр улирлын тайлангийн хавсралт мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ
  •             Энэхүү хавсралт мэдээгээр суутгагчаас орлого хүлээн авсан татвар төлөгч бүрийг тайлагнах ба энэ нь тухайн татвар төлөгч хувь хүн Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргахдаа суутгагчаас цалингийн тодорхойлолт авах, Иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийлгүүлж орлого олгогчид ачаалал үүсгэхгүй болгох, уг дэвтрийн бүртгэлийг цахимжуулах зорилготой.
  • 1.         Татвар төлөгч ТТ-11 тайланг “хадгалах” үйлдэл /тоон утгыг нөхөөгүй байж болно/ хийсний дараа  хавсралт мэдээ хадгалагдах бөгөөд мэдээг бөглөж хадгалсны дараа тайлангийн холбогдох мөрийн дүн /шууд бус орлогоос бусад/ шууд татагдан бөглөгдөж тооцоологдоно.
  • 2.         Хавсралт мэдээг бөглөхдөө мэдээний багана дахь утгыг сольж зөрүүлэхгүй зөв бөглөх ба татвар төлөгч хувь хүний регистрийн дугаарын үсгийг томоор бичиж оруулна. Хэрэв баганын утгыг зөрүүлсэн, регистрийн дугаарын үсгийг жижгээр бичсэн тохиолдолд татвар төлөгч хувь хүн тайлангаа өгөхөд суутгуулж төлсөн албан татварын мэдээ татагдахгүйгээс тухайн хувь хүний тайлан “шалгуур хангаагүй” төлөвт орж үүнээс үүдэн суутган төлөгч тайлангаа засварлах шаардлага үүсэх болно.
  • 3.         Тайлангийн “Татвар төлөгчийн тоо” буюу 3 дугаар баганад хавсралт мэдээ бүрт оруулсан татвар төлөгчийн тоог тавина.
  • 4.         Хавсралт мэдээний 2-5 дугаар баганад тухайн суутгуулагч татвар төлөгчийн мэдээллийг оруулна. 2 дугаар баганын “ТТД” буюу Татвар төлөгчийн дугаар нь  татвар төлөгч бүрт татварын албанаас олгох 11 оронтой дугаар бөгөөд татвар төлөгчийн регистрийн дугаарыг оруулахад програмаас татагдана. Одоогоор програмд хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд суутган төлөгч энэ баганад ямар нэг утга оруулахгүй. Мэдээллийг экселээс импортолж байгаа тохиолдолд тухайн баганын утгыг хоосон үзүүлэлттэйгээр хийсэн байна.
  • 5.         ХМ-11(1) хавсралт мэдээний маягтын 6-12 дугаар баганад татвар төлөгчид олгосон Хуулийн 7.1.1-7.1.7-д заасан орлогын дүнг, эсвэл “0” /програмд хөгжүүлэлт хийгдэж утга оруулахгүй байж болох хүртэл/ утга оруулна. Эдгээр орлого нь ТТ-11 тайлангийн маягтын 2-8 дугаар мөрөнд хуульд тодорхойлсноор тусгагдсан бөгөөд багана бүрийн нийт дүн тайлангийн харгалзах мөрөнд татагдана.
  • 5.1.       Мэдээнд орлого хүлээн авсан татвар төлөгч бүрийн орлогыг тайлагнах тул хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг мөн энэ мэдээнд тайлагнана. 
  • 5.2.       Хуульд “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”ыг олгохдоо хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхгүй байхаар заасан тул  уг орлогод ногдуулах албан татварыг салгаж тооцохын тулд мэдээний 14 дүгээр мөрөнд хуулийн 7.1.6-д заасан буюу 11 дүгээр баганын орлогод, 15 дугаар баганад бусад орлогод буюу 6, 7, 8, 9, 10, 12 дугаар багана дахь орлогод ногдуулан суутгасан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг оруулна.
  • 5.3.       Ногдуулсан албан татвар буюу 16, 17 дугаар мөрийн дүн өмнөх оруулсан мэдээлэлд үндэслэн тооцоологдоно.
  • 5.4.       Хуульд суутган төлөгч нь орлого олгохдоо ногдох албан татварын хөнгөлөлтийг сар бүр эдлүүлэхээр заасан тул мэдээний 19 дүгээр баганад орлого хүлээн авсан буюу ажилласан сарын тоог, 20 дугаар баганад нийт хөнгөлөлтийн дүнг тавина. 
  • Албан татвар ногдуулах сарын  орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
  • 0- 500 000 хүртэл                                                                                        20000
  • 500 001-1 000 000 хүртэл                                                                            18 000
  • 1 000 001-1 500 000 хүртэл                                                                          16 000
  • 1 500 001-2 000 000 хүртэл                                                                          14 000
  • 2 000 001-2 500 000 хүртэл                                                                          12 000
  • 2 500 001-3 000 000 хүртэл                                                                          10 000
  • 3 000 001 ба түүнээс дээш                                                                           0
  • Жишээ нь ажилтанд 1, 3 дугаар сард харгалзан 400.0,  2200.0 мянган төгрөгийн цалин олгосон, 2 дугаар сард орлого олгоогүй гэвэл 1-р сард 20.0, 3-р сард 12.0, мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэх тул мэдээний 19 дүгээр баганад орлого олгосон сарын тоог “2”  гэж, 20 дугаар баганад хөнгөлөлтийн дүнг “32000” /20000+12000/ гэж оруулна.
  • 5.5.       20 дугаар баганын хөнгөлөлтийн дүнгийн 1 сарын хэмжээ 20000 төгрөгөөс хэтрэхгүй, хуулийн 7.1.6-д заасан орлогод хөнгөлөлт эдлүүлсэн дүн оруулахгүй байх шалгууртай. /буруу оруулсан тохиолдолд алдаа заах болно/
  • 5.6.       Мэдээний 16, 17, 18, 21 дүгээр баганын дүн өмнөх өгөгдөлд суурилан програмаар бодогдох ба хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого нь татвар ногдуулахаар харагдаж байгаа боловч ХМ-11(2) мэдээгээр татвар ногдуулах орлогоос хасагдаж тохируулагдана. 
  • 6.         ХМ-11(2) хавсралт мэдээгээр хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтын дагуу чөлөөлөгдөх татвар төлөгч хувь хүний орлогыг тайлагнах ба чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 тоот тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын /цаашид журам гэх/ 2.3, 2.4 дэх заалтыг баримталж нотлох баримтыг үндэслэсэн байна.
  • 7.         ХМ-11(3) хавсралт мэдээнд оршин суугч бус татвар төлөгчдөд олгосон орлого, суутгасан албан татварыг мэдээлэх ба 9 дүгээр баганад орлогын дүнг, 11 дүгээр баганад тухайн оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр хийгдсэн орны байнга оршин суугч бол тухайн орны оршин суугч болохыг нотолсон сертификатыг үндэслэн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөгдөх татварын дүнг оруулж, 10 ба 12 дугаар баганын дүн тооцоологдоно. Дээр дурдсан хэлэлцээр хийгдээгүй улсын байнгын оршин суугч бол 12 дугаар баганын дүн 10 дугаар баганын дүнтэй тэнцүү байна. Мэдээний 15 дугаар баганад тухайн татвар төлөгчийн оршин суугч татвар төлөгчийн сертификатын дугаарыг оруулна.
  • ХМ-11(4) хавсралт мэдээгээр албан татвар ногдох шууд бус орлогыг тайлагнах ба 6 дугаар баганад орлогын төрлийг сонгож 7 дугаар баганад орлогын дүнг оруулснаар 8 дугаар баганын дүн тооцоологдоно. Орлогын төрөл тус бүрийн дүн, татвар төлөгчийн тоог ТТ-11 тайлангийн харгалзах мөрөнд гараас оруулж өгснөөр тайлангийн шууд бус орлого, суутгасан албан татварын нийт дүнг мэдээний 8, 9 дүгээр баганын дүнтэй тулгах шалгуур ажиллана.
2022-02-15
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС