Иргэний баримт бичгийн лавлагаа авахад Төрсний гэрчилгээний лавлагаа авахад - тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар
- төрсний гэрчилгээ / хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар /
- төрсөн газар / таныг төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрыг засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх /
- төрүүлсэн эхийн овог, нэр / төрүүлсэн эхийн овог нэр хэзээч өөрчлөгддөггүй /
- хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа /, хэнээс хэнд үрчлэгдэж байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
- хэрэв та овог, нэр солигдож байсан бол хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
- хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл авах
- 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой
Хураамж: Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг / эх / тогтоосны бүртгэлийн, овог, эцгийн нэр, нэр өөрчсний бүртгэлийн лавлагаа авах бол - төрсний гэрчилгээ
- иргэний үнэмлэх
- анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх
- хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн, эцгээр овоглосон эсвэл овог ,нэр сольсон тухай мэдэх / үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх /
- зөвхөн үрчилж авсан эцэг, эхийн зөвшөөрлөөр олгоно.
Хураамж: Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол - гэрлэгсдийн иргэний /үнэмлэх /,гэрлэсний гэрчилгээ овог нэр, регистрийн дугаар
- гэрлэлт бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
- хэзээ, хаана гэрлэлтээ бүртгүүлсэн нь тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ авч ирэх
Хураамж: Төрийн банкны 291400037305тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа авах бол - иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
- гэрлэлт цуцлалтыг бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
- шаардлагатай тохиолдолд гэрлэлтийн баталгааны дугаар, хэзээ хаана батлуулсан мэдээлэл эсвэл шүүхийн шийдвэрийн хуулбар
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Нас барсны бүртгэлийн лавлагаа авах бол - нас барагчийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /,нас барсны гэрчилгээ
- нас барсныг бүртгүүлсэн он,сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
- нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр нь байгаа бол авч ирэх
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. 1-р /ХААТР/ маягтын лавлагаа . 1951 оноос өмнө төрсөн иргэн, · 1988 оны байдлаар хүүхэд төрүүлэх насны эмэгтэй хүнд хэдэн хүүхэд төрүүлсэн талаарх 1-р маягтын лавлагааг олгоно. Хураамж:Төрийн банкны 291400037305тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Төрөл садны лавлагаа - лавлагаа гаргуулах хүмүүсийн төрөл садныг нотлох төрсний гэрчилгээ
- иргэний үнэмлэх, регистрийн дугаар
- Уг лавлагаа Эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ихэр, хүүхэд, авга, нагац, үеэл, өвөө, эмээ, ач, зээ, хадам эцэг, хадам эх, төрөл садангийн хамаарлыг лавлагаа хэлбэрээр олгодог.
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол - гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
- урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
- хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
- гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлэх иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно.
гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно. - гэрлэлтэнд, виз, банкны зээл, бусад гэсэн зориулалтаар, анхны, гэрлэлт дуусгавар болсоноос хойш, бэлэвсэн гэсэн төрлөөр олгоно
Хураамж:Төрийн банкны 291400037305тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Регистрийн дугаартай холбогдолтой лавлагааг олгоход - лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
- төрсний гэрчилгээ
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Цахим үнэмлэхний лавлагаа авахад - өөрийгөө таниулсан зурагтай бичиг баримттай ирэх
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 5000 төгрөг тушаана уу. Оршин суугаа хаягийн лавлагаа авахад - иргэний үнэмлэх
- зөвхөн иргэний үнэмлэхийн хамт хүчинтэй.
Хураамж:Төрийн банкны 291400037305 тоот дансанд 1000 төгрөг тушаана уу. Энгийн гадаад паспортын лавлагаа авахад иргэний үнэмлэх -төрсний гэрчилгээ -үндэсний энгийн гадаад паспорт -үндэсний энгийн гадаад паспорт огт аваагүй, анх удаа, дахин авсан иргэний Е- серийн дугаар бүхий лавлагаа. Иргэний үнэмлэх авч байгаагүй тухай лавлагаа авахад иргэний үнэмлэх 16 наснаас хойш 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол энэхүү лавлагааг авна. иргэний паспорт /хуучин улаан паспорт/ авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй. - Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
- Эцэг /эх/-ийн цахим үнэмлэх
- Байнга оршин суугаа засаг даргын тодорхойлолт /зурагтай/
- Сургуульд суралцдаг бол сургуулийн захирагааны зурагтай тодорхойлолт
- Бусад зурагтай бичиг баримт
Иргэний баримттай холбоотой бүх төрлийн лавлагааг www.e-mongolia.mn цахим хуудсаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэн орж онлайнаар үнэгүй авах боломжтой. |