Эд хөрөнгийн бүртгэлийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд

  • Лавлагаа авагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
  • Өргөдөл, хүсэлт /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
  • Үйлчилгээний хураамж : – Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг.
  • Хураангуй лавлагаа 1000 төгрөг, Яаралтай бол 2000 төгрөг.
  • Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай 1000 төгрөг
  • Мэдүүлэг гаргах.

/Төрийн банкны 29140003722 дансанд тушаана./

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 5 хоногт бүртгэнэ.

Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Газар өмчлөгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003722 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ. 

Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /нотариатаар гэрчлүүлэх/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 8.000 төгрөг, яаралтай – 16.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд

  • Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл /Эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх/
  • Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 8.000 төгрөг, яаралтай – 16.000 төгрөг тушаах/

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг 3 хоногт бүртгэнэ. 

Эд хөрөнгийн түрээсийн гэрээг /санхүүгийн түрээсийн гэрээ/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Түрээсийн гэрээ /нотариатаар гэрчлүүлэх/
  • Түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 20.000 төгрөг, яаралтай – 40.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт  бүртгэнэ. 

Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Барьцаат, зээлийн гэрээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс 0.05%-иар тооцож тушаах, яаралтай 0.1%-иар тооцох /
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Өв залгамжлах эрхийн гэрчилгээ /нотариатчоос олгох/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 20.000 төгрөг, яаралтай – 40.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Бэлэглэх гэрээ /нотариатаар гэрчлүүлэх, гэрээнд болзол тавьсан бол эрхээ шилжүүлж буй этгээдийн зөвшөөрөл/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 20.000 төгрөг, яаралтай – 40.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

Арилжих гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
  • Арилжих гэрээ /нотариатаар гэрчлүүлэх/
  • Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар /хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбар/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 20.000 төгрөг, яаралтай – 40.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногm бүртгэнэ. 

Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
  • Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
  • Газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
  • Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
  • Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
  • Барилгын давхруудын план зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг
  • Үүсгэн байгуулагчдын иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар. Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003722 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
  • Мэдүүлэг гаргах

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ. 

Хоёр. Иргэний бүрдүүлэх баримт бичиг:

  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
  • Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
  • Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
  • Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг, схем
  • Барилгын давхруудын план зураг
  • Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003722 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ. 

Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд

  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц /автозогсоол/-ыг захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
  • Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг уг орон сууцыг барисан иргэн, аж ахуй нэгжээс авна./
  • Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ны план зураг
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003722 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ. 

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрь /эх хувь/
  • Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн -5000 төгрөг, яаралтай-10000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт бүртгэнэ. 

Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Шүүх, арбитрын шийдвэр /эх хувь/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд 20.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ. 

Сервитутын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003722 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ. 

Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх

  • Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  • Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003722 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.
  • Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон E-Mongolia цахим хуудаснаас авч болно.

2022-04-04
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС