ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай тус тусдаа гаргасан өргөдөл
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг/дох,сэтгэц, сүрьеэ /
  • Гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулна. /насанд хүрсэн иргэн/
  • Үйлчилгээний хөлс 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеэр сумын улсын бүртгэлийн байгууллагад хандана. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ТӨРСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /СТ-4 маягт/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй бол эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр овоглох хүсэлтэй бол биечлэн ирж тусдаа өргөдөл гаргана.

Шинээр төрсөн хүүхдийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛИЙГ БҮРТГЭХЭД

  • Иргэний үнэмлэх  /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
  • Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг
  • Үйлчилгээний хураамж – нийслэлээс аймагт,нэг аймгаас өөр аймагт  2500 төгрөг, аймаг, нийслэл хооронд 1500 төгрөгийг Төрийн банкны 29140037305 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Сумын улсын бүргэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ.

НАС БАРСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа /АМ-7 маягт/
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу  түүний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
  • Нас барагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг нь иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхээр ирсэн иргэн иргэний үнэмлэхтэйгээ дээр дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж аймаг, нийслэлд-3, суманд-7 хоногийн дотор бүртгүүлнэ. /Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана.

  • Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авсны дараа ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлнө /Сумын Засаг даргын захирамж/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үйлчилгээний хөлс 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • Үйлчилгээний хөлс 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Өөрийн оршин суугаа сумынулсын бүртгэгчид хандана. Улсын бүртгэгч дээрх заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтөлнө.

ЭЦЭГ /ЭХ/ ТОГТООСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Эцэг, эхийн өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх
  • Эцэг /эх/ болохыг тогтоосон шүүхийн шийдвэр
  •  Үйлчилгээний хөлс  2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан дээрх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтөлнө. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Тус тусдаа гаргасан өргөдөл
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан дээрх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтөлнө. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛСНЫ БҮРТГЭЛ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Тус тусдаа гаргасан өргөдөл,
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх,
  • Гэрлэлтийн гэрчилгээ,
  • Гэрлэлтээ захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
  • Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • Үйлчилгээний хөлс 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

/ Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АНХ УДАА АВАХАД

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Төлбөр тушаасан баримт / иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийгТөрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ харьяалал харгалзахгүйбүртгэлд хамрагдана

Хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах болохыг анхаарна уу

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ 25, 45 НАСАНД СУНГУУЛАХАД

Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

  • Иргэний үнэмлэх
  • Төлбөр тушаасан баримт / иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийгТөрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ харьяалал харгалзахгүйбүртгэлд хамрагдана

Хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах болохыг анхаарна уу

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН АВАХАД

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авахад дараах материал бүрдүүлнэ.

Үрэгдүүлсэн, гэмтээсэн бол:

  • Төлбөр тушаасан баримт /Иргэний үнэмлэхний үнэ 30000 төгрөгийг Төрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Торгууль төлсөн баримт /үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24.4 дэх хэсэгт заасны дагуу 30 нэгжтэй тэнцэх хэмжээний 30000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна./

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд www.e-mongolia.mn  цахим хуудсаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэн орж онлайнаар захиалан авах боломжтой.

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • Иргэний үнэмлэх
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил/
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг

Хугацаа дууссан, хуудас дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд E-Mongolia цахим хуудсаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэн орж онлайнаар захиалан авах боломжтой.

ХҮҮХДЭД ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ АВАХ 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эх түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэр
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 5 жил/
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ДАХИН АВАХ

  • Иргэний үнэмлэх
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил, 16-наас доош настай бол 5 жил/
  • Гэмтээсэн буюу гээж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчаар тэмдэглэл хийлгүүлэн хүчингүй болгуулна.  
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг

ЦЭЭЖ ЗУРАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  1. Зургийн 3.5*4.5 см-ийн хэмжээтэй цагаан фон дээр авахуулна.
  2. Нүүрний өндөр 23-36 мм байна.
  3. Хэвлэмэл зураг нь барзгаргүй, жигд өнгөтэй байна.
  4. Цээж зургийг сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх ба зурагнаас татаагүй байна.
  5. Зурагт авахуулж буй хүн камер руу эгц харсан байна.
  6. Зурагт авахуулж буй хүний дух, чих ил гарсан байна.
  7. Паспортын зургийн өнгө тод, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй байна.
  8. Зураг авахуулах үедээ малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй байна.
  9. Фото зургийн цаас болон өнгөний ялгарал, тодрол нь шаардлага хангахуйц байна.
  10. Зураг авахуулж буй хүний эгэмнээс доош хэсгийг зурагт оруулахгүйгээр зургийг авсан байна  
2022-04-04
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС