ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаар ахлуулсан зөвлөлийн ажлын хэсэг Толбо, Дэлүүн, Булган, Алтай, Буянт сумдад болон тус сумдын зарим алслагдсан багуудад ажиллахаар төлөвлөсөн байгаа бөгөөд яг одоо Толбо сумын ард иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний үеэр ард иргэдтэй уулзан, аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй "Архидалтггүй Баян-Өлгий", "Соёлтой Жолооч" дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орон нутагт зохион байгуулах энэ оны байдлаар аймаг болон сумдын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг сонсож тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллах юм.

Иймд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 10 дугаар сарын 7-10 ны өдрүүдэд Толбо, Дэлүүн, Булган, Алтай, Буянт сумдад ажиллахаар төлөвлөсөн байгаа тул ард иргэд, төрийн албан хаагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ

2019.10.07

2019-10-07
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС