ТОЛБО НУУР.

Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур.

Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ.

Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.

Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно.

Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.

 

2019-08-29
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС