Аймгийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/319 дугаар захирамж гарч Өлгий сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоолоо. Мөн Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан юм.

 
Иймд хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсэж байна.
 
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон болно.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
 
2019.05.01
2019-05-01
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС