Монгол улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Ангиллын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баян-Өлгий аймгийн Толбо суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2022 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 2 цагийн танхимын сургалтад хамрагдсан.

Сумын удирдлага, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор 3 цагийн байдалд ажиллуулсан.

  

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаар тушаалын дагуу сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, сумын Онцгой комисс мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хэрэглэх багаж хэрэгсэл, машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийн удирдагч, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Ч.Цэгмэдээр ахлуулсан ажлын хэсэг дүнгийн хурал хийж, сургуулийн үйл ажиллагаанд 92 “А” буюу “Дүүрэн хангалттай” үнэлгээ өгч, сургууль, дадлагад оролцсон сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн байгууллагын дарга нарт цаашид хамтран ажиллах, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

     

2022-09-29
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС