2022.06.01-ний өдөр Толбо сумд Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдийн дунд хүчит бөхийн барилдаан 2 төрлөөр, явган гүйлт эрэгтэй, эмэгтэй төрлөөр, Хүүхдийн урлагийн наадам дуу, бүжгийн төрлөөр зохион байгуулагдаж 100 гаруй хүүхэд багачууд оролцож авьяас чадвараа сорилоо. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр хөдөөгийн 5 багийн 13 эхэд Алдарт эх 1,2-р зэргийн одон гардууллаа.Үүнд: Алдарт эх 1-р зэргийн одонгоор К.Амангүл, Д.Жамила, 2-р зэргийн одонгоор И.Айнагүл, У.Нуржан, Б.Алтын, Б.Жанар, К.Хуралай, И.Жайнагүл, Х.Көшкенбай, Х.Сайрангүл,С.Жайнагүл,Д.Бишан, Ш.Ханат нар шагнагдлаа. 12 дугаар анги төгсөж буй сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан А.Ринат, Р.Аллаберген нарт аймгийн ИТХ-ын даргын Өргөмжлөл гардууллав. Мөн Ахлах ангийн хүүхдийн хүчит бөхийн барилдаанаар А.Ринат түрүүлж, Дунд ангийн хүүхдийн хүчит бөхийн барилдаанд Е.Бахберген түрүүлсэн ба Явган гүйлтийн тэмцээнд Эрэгтэй төрөлд А.Жанузах, эмэгтэй төрлөөс Е.Анна нар түрүүлсэн юм. Хүүхдийн урлагийн тэмцээний дууны төрлөөс дунд анги- Ы.Агарсын, бага ангиас Бахытжаны хүү, цэцэрлэгийн насны хүүхдүүдээс Есболын хүү 1-р байрт, бүжгийн төрлөөс дунд анги Е.Айсара, бага ангиас Ерболын охин, цэцэрлэгийн насны хүүхдээс Журагатын охин тус тус 1-р байрт шалгарч Өргөмжлөл, алтан медаль хүртлээ. Урлагийн наадамд оролцсон бүх хүүхдэд төрөл тус бүрээс 2-р байр 2, 3-р байр 2 шалгарч, үлдсэн хүүхдүүд тусгай шагналын эзнээр тодорлоо. Монголын үрс маш олон болтугай!

2022-06-01
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС